Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн хүүхдүүдийн 73,4 хувь нь шүдний цооролтой байна

“Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг шүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах аян Увс аймгийн Улаангом хотод болж өнгөрлөө. Үзлэгт 11 цэцэрлэгийн 2176 хүүхэд хамрагдахаас 1999 хүүхэд буюу 92 хувь нь хамрагдаж, 73.4 хувь нь шүдний цооролттой гар

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн хүүхдүүдийн 73,4 хувь нь шүдний цооролтой байна
Цэцэрлэгийн хүүхдүүдийн 73,4 хувь нь шүдний цооролтой байна. Зураг: МҮОНРТ

“Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг шүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах аян Увс аймгийн Улаангом хотод болж өнгөрлөө. Үзлэгт 11 цэцэрлэгийн 2176 хүүхэд хамрагдахаас 1999 хүүхэд буюу 92 хувь нь хамрагдаж, 73.4 хувь нь шүдний цооролттой гарсан байна.

Үзлэгээр үзлэгийн картыг хүүхэд бүрт нээж, улаан, ногоон, цэнхэр өнгөөр тэмдэглэгээ хийсэн байна. Тодруулбал, улаан өнгө бол олон шүд цоорсон, ногоон өнгө байгаа бол тав хүртэл шүд цоорсон, цэнхэр өнгө байгаа бол өнгөц цооролттой, ямар ч өнгө байхгүй бол эрүүл шүдтэй аж. Харин сургуулийн хүүхдүүдийн шүдний үзлэгийг ирэх хичээлийн жилд хийхээр төлөвлөжээ.

Түлхүүр үг:шүд
Хуваалцах