Цэцэрлэгийн насны хүүхдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна
Үндэсний статистикийн газрын мэдээлснээр энэ жил манай улсад цэцэрлэгийн насны 310 мянга орчим хүүхэд байна.
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр энэ жил манай улсад цэцэрлэгийн насны 310 мянга орчим хүүхэд байна. Үүнээс 77 мянга гаруй нь 2 нас хүрч, энэ жил шинээр цэцэрлэгт орох байсан. Гэвч цар тахал гарсантай холбоотой энэ хичээлийн жилд 2 настнуудыг цэцэрлэгт авахгүй гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн
Түүнчлэн боловсролын байгууллагын бүх шатанд анги дүүргэлт 20 хүүхдээс ихгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор 3-4 насны хүүхдийн 60 орчим хувийг л цэцэрлэгт хамруулж чадах тооцоо байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар хэлж байна.
Mongolian National Radio · Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар
Гэхдээ энэ жил сургуульд ортлоо цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан ялгаатай байдлыг арилгаж 5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. Мөн цар тахлын үед эцэх, эх нь орлогогүй зарим өрхийн хүүхэд өдөрт хоол ундгүй, асаргаа дутмаг байх асуудал гарсан. Тиймээс зорилтот бүлгийн буюу амьдралын нөхцөл тааруу өрхийн хүүхдүүдийг эхний ээлжинд цэцэрлэгт хамруулах бодлого баримтална гэдгийг тэрбээр онцоллоо. Харин цахим бүртгэлд түүврийн аргаар сонгогдож чадаагүй хүүхдүүд гэртээ сууж цахим хичээл үзнэ. Энэ шийдвэрт эцэг, эхчүүд ямар бодолтой байгааг одоо сонсъё.
Mongolian National Radio · Цэцэрлэгийн насны хүүхдийн цахим бүртгэлийн тухай эцэг, эхчүүдийн яриа
Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 3-5 настай хүүхдүүдийг хамруулна. Цэцэрлэгийн цахим бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлэн энэ сарын 25-ныг дуустал tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулна.


















