Цэцэрлэгт бүргүүлэхдээ шинжилгээний бичиг авч очих шаардлагагүй болжээ
Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 19-28-нд явуулах шийдвэрийг БШУЯ-наас гаргасан талаар бид мэдээлсэн. Энэ шийдвэрийн хүрээнд Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар хамран сургах тойргийг тогтоосон бөгөөд энэ нь цэцэрлэггүй хороодын хүүхдүүд ойролцоох цэцэрлэгтээ л явах боломжтой гэсэн
Мэдээллийн алба

Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 19-28-нд явуулах шийдвэрийг БШУЯ-наас гаргасан талаар бид мэдээлсэн. Энэ шийдвэрийн хүрээнд Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар хамран сургах тойргийг тогтоосон бөгөөд энэ нь цэцэрлэггүй хороодын хүүхдүүд ойролцоох цэцэрлэгтээ л явах боломжтой гэсэн үг юм. Одоогоор нийслэлд цэцэрлэгийн насны 99 мянган хүүхэд байгаа гэх бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг оруулаад нийслэлийн хэмжээнд нийт 400-гаад цэцэрлэг ажиллана. Хамрах хүрээний бүсэд хүүхдийг бүртгэх ажиллагааг шударга явуулах зорилгоор цэцэрлэг тус бүрт эцэг, эхийн төлөөлөл, хорооны ажилтны төлөөлөл багтсан тусгай комисс ажиллах юм. Цэцэрлэгүүд энэ жилээс эхлээд шинээр элсэж буй хүүхдүүдээ заавал хамран сургах тойргоосоо авна. Бүртгүүлэх хүүхдүүд шинжилгээний бичиг авч очих шаардлагагүй. Цэцэрлэгүүдэд өрхийн эмнэлгүүдэд байдаг хүүхдийн эрүүл мэндийн ерөнхий мэдээллийг өгөх ажээ.


















