Цэцэрлэгүүд ажлын 5 өдөр ажиллана
Ингэхдээ анги дүүргэлт, зай талбайгаасаа хамаараад 20-25 хүүхэдтэй байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээллээ.
Мэдээллийн алба

Цэцэрлэгүүд өмнөх хуваарийн дагуу буюу ажлын 5 өдөр ажиллана. Ингэхдээ анги дүүргэлт, зай талбайгаасаа хамаараад 20-25 хүүхэдтэй байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээллээ.
Mongolian National Radio · Цэцэрлэгүүд ажлын 5 өдөр ажиллана
НҮБ-аас хичээл сургуулийн үйл ажиллагааг тодорхой дэглэмийн хүрээнд үе шаттайгаар нээхийг дэлхийн улс орнуудад зөвлөж байна. Тиймээс Монгол Улс есдүгээр сарын 1-нд бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтыг эхлүүлнэ. Гэхдээ улирлын томуугийн үед амьсгалын замын ханиад, хатгаа тусч байгаа иргэдийн 60-70 хувийг 2-4 насны хүүхэд эзэлдэг тул энэ насны хүүхдүүдийн халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарахыг салбарын яамнаас анхаарууллаа.


















