Цэцэрлэгүүдийн гаднах орчны аюулгүй байдалд тандалт судалгаа хийлээ
Удирдамжийн дагуу төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн гаднах орчны аюулгүй байдалд тандалт судалгаа хийж, тандалт судалгаанд Баянзүрх дүүргийн 65, Сонгинохайрхан дүүргийн 36 цэцэрлэг тус дүүргүүдийн нийт 308 цэцэрлэгүүдийн 33 хувь нь хамрагдлаа.
Мэдээллийн алба

Удирдамжийн дагуу төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн гаднах орчны аюулгүй байдалд тандалт судалгаа хийж, тандалт судалгаанд Баянзүрх дүүргийн 65, Сонгинохайрхан дүүргийн 36 цэцэрлэг тус дүүргүүдийн нийт 308 цэцэрлэгүүдийн 33 хувь нь хамрагдлаа.
Тандалт судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан нийт 101 цэцэрлэгийн 53 хувь нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчинд тавигдах шаардлага, стандартыг бүрэн хангахгүй, цаашид хүүхдийн эрүүл аюулгүй байх эрх зөрчигдөх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байна.
Тандалт судалгаанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 34% нь сургалтад зориулсан эзэмшил газаргүй, 28% нь зориулалтын хашаагүй, 48% нь тоглоомын талбайгүй, 87% биеийн тамирын талбайгүй, 74% нь туршилтын талбайгүй, 66% нь цэцэрлэгийн хашааны гадна 50 м зайд аюулгүй байдал хангаагүй;
Мөн тандалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 58% цэцэрлэгийн тоглоомын талбайд байгаа суурин тоглоом газарт хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх шаардлага хангахгүй, 72% гулсуур тоглоомын газардах хэсэгт элс, зөөлөн уян материал суурилуулаагүй, 74% нь цэцэрлэгийн тоглоомын талбайд элсний талбайгүй, 88% нь элсийг бохирдлоос хамгаалсан бүтээлэг, таг байхгүй;
Хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбайд нийт тандалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 78% нь талбайд орц гарц мэдээлэх тэмдэглэлгүй, 84% хэдэн насны хүүхэд тоглох анхааруулах утгатай мэдээлэх тэмдэггүй, 80% нь хориглох утгатай мэдээлэх, анхааруулах тэмдэг байршуулаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.
Тандалт судалгааны явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох хууль, стандартын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн боловсролын газарт албан бичиг, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд мэдэгдэл хүргүүлж, ажиллав.
Эх сурвалж: НМХГ


















