Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цэцгийн хамгийн том хүрээлэн

Дэлхийн зарим цэцэрлэгт хүрээлэн маш үзэсгэлэнтэй, тэнд орон орны жуулчид зочлон нүд хужирлана.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцгийн хамгийн том хүрээлэн
Цэцгийн хамгийн том хүрээлэн. Зураг: МҮОНРТ

Дэлхийн зарим цэцэрлэгт хүрээлэн маш үзэсгэлэнтэй, тэнд орон орны жуулчид зочлон нүд хужирлана.

Москва хотод л гэхэд зуу шахам жилийн тэртээ, 1928 оны 8-р сарын 29-нд нээгдсэн соёл амралтын хүрээлэн бий.

Харин дэлхий дээрх хамгийн ер бусын цэцэрлэгт хүрээлэн гэвэл Эль-Айнег нэрлэж болно. Дубай хотод орших асар том энэхүү цэцгийн хүрээлэнд 20 сая гаруй төрлийн цэцэг ургадаг юм.

Хамгийн сонирхолтой нь, Дубайн энэ хүрээлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төрөл бүрийн цэцэгсийг янз бүрээр зохиомжилсон нь эгээ л ургамал судлалын музей гэлтэй. Түүнчлэн энэхүү гайхамшигтай газарт 95 метр урт хиймэл горхи шоржигнон урсах нь чихнээ сонсголонтой аж.

Үнэхээр үзэсгэлэн төгөлдөр цэцгийн энэхүү хүрээлэн Дээд амжилтын бүртгэл Гиннессийн номд бичигджээ.

Хуваалцах