Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Цэцгийн мандал бий болгох ажил өрнөж байна

“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жил”-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын нийтийн эзэмшлийн зам талбайд 30 мянган цэцгийг тарина.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцгийн мандал бий болгох ажил өрнөж байна
Цэцгийн мандал бий болгох ажил өрнөж байна. Зураг: МҮОНРТ

“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жил”-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын нийтийн эзэмшлийн зам талбайд 30 мянган цэцгийг тарина.

Т.Намнансүрэнгийн нэрэмжит гудамж, "Бумбат" худалдааны төвөөс "Талст" хүртэлх амрах талбай, Төв цэцэрлэгт хүрээлэн, Нийтийн эзэмшлийн зам талбайн бичил цэцэрлэгт петуня, астра, хилэнжин зэрэг 30.000 ширхэг цэцэг тарина.

Дээрх цэцгийн үрсэлгээг Арвайхээр-Цэцэрлэгжилт орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчид 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн үрслүүлж, арчлан ургуулсан байна. Өчигдрөөс нийтийн эзэмшлийн зам талбайд цэцгийн үрсэлгээг гаргаж эхэлжээ.

Хуваалцах