Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцийн дарга 10 хоног БНСУ-аас гарах эрхгүй боллоо

MNB Монголын Мэдээ суваг үзүүлж байна: Цэцийн дарга 10 хоног БНСУ-аас гарах эрхгүй боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцийн дарга 10 хоног БНСУ-аас гарах эрхгүй боллоо
Цэцийн дарга 10 хоног БНСУ-аас гарах эрхгүй боллоо. Зураг: МҮОНРТ

MNB Монголын Мэдээ суваг үзүүлж байна: ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө 8 цаг 22 минутанд Инчон олон улсын нисэх буудалд газардсан юм. Газардсан даруйд цагдаагийнхан түүнийг Инчоны төв цагдаагийн газар луу авч явж байцаалтыг эхэлсэн юм. Өмгөөлөгч орчуулагч хэрэгтэй байсны улмаас байцаалт нилээн удааширсны улмаас өдрийн 13 цагаас байцаалт албан ёсоор эхэлжээ. Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр байцаалтыг 48 цагийн турш авна гэжээ. Улмаар байцаалт 9 цаг үргэлжилж, өчигдөр шөнө 00 цагт суллан явуулжээ. ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр маргааш буюу 8-нд Монгол руу нисэх ёстой байсан ч, цагдаагийн газрын зүгээс прокурорны зөвшөөрлийн дагуу түүнийг 10 хоногийн турш хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Хуваалцах