Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн О.Баясгалангийн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргаан үүсгээд байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцийн дунд суудлын хуралдаан болно
Цэцийн дунд суудлын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн О.Баясгалангийн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргаан үүсгээд байна.

Энэ хуульд анхан шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулахаар тогтоосон нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс хэн боловч оролцож болохгүй гэсэн заалтыг зөрчсөн хэмээн иргэн О.Баясгалан үзэж мэдээлэл ирүүлсэн байна.

Уг маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2013 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.

Хуваалцах