Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцийн хуралдаан болно

Энэ сарын 11-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцийн хуралдаан болно
Цэцийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 11-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

Хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглох зарчим болон 16 дугаар зүйлийн 4 дэх заалтаар баталгаажсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх юм байна.

Түлхүүр үг:үндсэн хуулийн цэц
Хуваалцах