Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцийн хуралдаан хойшиллоо

Өнөөдөр хуралдах байсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын нээлттэй хуралдаан хойшлогдлоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцийн хуралдаан хойшиллоо
Цэцийн хуралдаан хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр хуралдах байсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын нээлттэй хуралдаан хойшлогдлоо.

Хуралдаанаар иргэн О.Баясгалангийн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг урьдчилан шалгаж улмаар уг асуудлыг хуралдаанд танилцуулах байсан юм. Харин уг танилцуулгыг илтгэх Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй тул хуралдааныг хойшлуулсан байна.

Дээрх маргааныг хянан шийдвэрлэх хуралдааны товыг жич зарлана гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Түлхүүр үг:Цэцийн хуралдаан хойшиллоо
Хуваалцах