"Цэвэр агаар сан"-гийн экс удирдлагуудыг энэ сарын 27-нд шүүнэ
“Цэвэр агаар” сангийн төсвөөс 1.9 тэрбум төгрөгийг завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буруутгагдаж буй тус сангийн экс дарга Н.Хүрэлсүх, нягтлан бодогч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдрөөр товлогдсон
Мэдээллийн алба

“Цэвэр агаар” сангийн төсвөөс 1.9 тэрбум төгрөгийг завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буруутгагдаж буй тус сангийн экс дарга Н.Хүрэлсүх, нягтлан бодогч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдрөөр товлогдсон. Гэтэл “Зарим шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй”, “Зарим нь шинээр өмгөөлөгч авсан”, “Өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй” зэрэг шалтгаанаар хурлыг хойшлуулахыг хүсэлт тавьж шүүх бүрэлдэхүүн хурлыг долоо хоногоор хойшлууллаа.
Энэ хэрэгт “Цэвэр агаар” сангийн дарга асан Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч асан М.Хулан, нягтлан бодогч А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүн яллагдагчаар татагдаж байгаа юм.
Тэднийг энэ сарын 27-нд шүүхээр боллоо.


















