"Цэвэр агаар сан"-гийнхны хэргийг Нийслэлийн шүүхээс хянана
"Цэвэр агаар сан"-гийн захирал асан Н.Хүрэлсүх нарын хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ сарын 30-нд Нийслэлийн шүүхэд хянахаар болжээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг шамшигдуулсан хэргээр ял сонссон Н.Хүрэлсүх болон тус сангийн нягтлан бодогч М.Хулан, нярав Х.Болдмаа, БОНХЯ-
Мэдээллийн алба

"Цэвэр агаар сан"-гийн захирал асан Н.Хүрэлсүх нарын хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ сарын 30-нд Нийслэлийн шүүхэд хянахаар болжээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг шамшигдуулсан хэргээр ял сонссон Н.Хүрэлсүх болон тус сангийн нягтлан бодогч М.Хулан, нярав Х.Болдмаа, БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Даваабаяр нар анхан шатны шүүхээс оноосон 5-8 жилийн ялыг эсэргүүцэж давж заалдах гомдлыг өнгөрсөн сард гаргасан байдаг. Улмаар шүүгч эл хэргийн материалтай танилцаж амжаагүй учир хурал энэ сар хүртэл хойшлогдсон юм.
Хэргийг сануулбал, “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд 240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан байна.


















