Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэвэр агаар” сангийн захирал томилогдлоо

"Цэвэр агаар" сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөн­хий нягтлан М.Хулан, нягтлан А.Болд­­маа нарыг авлига өгсөн, сан­гийн их хэмжээний мөн­гийг хувьдаа завшсан, албан тушаалаа ашигла­сан гэх хэрэгт буруутгаж цагдан хорьсон.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэвэр агаар” сангийн захирал томилогдлоо
Цэвэр агаар” сангийн захирал томилогдлоо. Зураг: МҮОНРТ

"Цэвэр агаар" сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөн­хий нягтлан М.Хулан, нягтлан А.Болд­­маа нарыг авлига өгсөн, сан­гийн мөн­гийг хувьдаа завшсан, албан тушаалаа ашигла­сан гэх хэрэгт буруутгаж цагдан хорьсон. Хэргийг АТГ-аас шалгаж дээрх албан тушаалтнуудын улсад учруулсан нийт хохирлын хэмжээг таван тэрбум төгрөг гэж тогтоосон. Харин түр хугацаанд удирдлагагүй байсан "Цэвэр агаар" сангийн захирлаар Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын алба хашиж байсан Д.Баасанг томилсон байна. Тус санд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр их хэмжээний мөнгө төсөвлөдөг төдийгүй олон улсын байгууллагуудаас цөөнгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. Түүнчлэн улсын нэгдсэн төс­вөөс төвлөрүүлсэн хөрөн­гөөс гадна хандив, буцалтгүй тусламжийн орлогын дийлэнх нь энэ санд төвлөрдөг юм.

Хуваалцах