Цэвэр агаар сангийнхны шүүх хурал болж байна
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс “Цэвэр агаар” сангийн дарга асан Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг эхлүүлээд байна.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс “Цэвэр агаар” сангийн дарга асан Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг эхлүүлээд байна.
Хэргийг сануулбал, шүүгдэгч нар “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар , 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454. 079. 500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар шилжүүлэн хувьдаа ашигласан нь тогтоогдсон байна.
Мөн 2011 онд 240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан хэргээр шүүгдэж байгаа.
Уг шүүх хралдаан өнгөрсөн сарын 28-ны өдөр товлогдсон байсан ч шүүгдэгч М.Хулангийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар хойшилсон юм.


















