Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэвэр агаар сангийнхны шүүх хурал хойшилжээ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх “Цэвэр агаар” сангийн дарга асан Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд өчигдөр хийхээр товлосон.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэвэр агаар сангийнхны шүүх хурал хойшилжээ
Цэвэр агаар сангийнхны шүүх хурал хойшилжээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх “Цэвэр агаар” сангийн дарга асан Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд өчигдөр хийхээр товлосон.

Хуралдаан 10.20 цагт эхэлж, шүүх бүрэлдэхүүн улсын яллагч, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийг оролцуулан нээлттэйгээр хянан хэлэлцэхэд шүүгдэгч М.Хулангийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд татгалзлыг хүлээн авах эсэх асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэдэг тул шүүх хурал ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.

Хэргийг сануулбал, шүүгдэгч нар “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөнөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар , 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454. 079. 500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд 240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж , 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан юм.

Түлхүүр үг:Цэвэр агаар сангийнхны шүүх хурал хойшилжээ
Хуваалцах