“Цэвэр орчин-цэмцгэр орц” аян өрнөнө
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан "Миний гэр-Манай байр" дэд хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан "Миний гэр-Манай байр" дэд хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэд оршин суугчдын оролцоонд тулгуурлан нийтийн зориулалттай орон сууцны орц болон гадна тохижилтын ажлыг цогц болгон эрүүл цэвэр орчныг бүрдүүлэх зорилгоор “Цэвэр орчин-цэмцгэр орц” аяныг өрнүүлэх гэж байна.
Тус аяныг санаачлагчид, иргэд, баг СӨХ-ны удирдлагуудтай уулзалт хийж мэдээлэл өглөө. Бүтэн таван сарын хугацаанд энэхүү аян өрнөх бөгөөд хамгийн сайн тохижилтыг хийсэн иргэд, сөх, багийг шалгаруулан хотын өдрөөр ойн шагналыг нь гардуулж өгөх ажээ.
Ингэснээр иргэд зөвхөн төр засгийг харах биш бүтээн байгуулалтуудад гар бие оролцон өөрсдийн хийж бүтээснээ хайрлах юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


















