Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цэвэр орчин-Улаанбаатар” хэлэлцүүлэг боллоо

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цэвэр орчин-Улаанбаатар” хэлэлцүүлэг боллоо
“Цэвэр орчин-Улаанбаатар” хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамнаас санаачлан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран “Цэвэр орчин-Улаанбаатар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдээлэл хийсэн бөгөөд үүний дараагаар “Улаанбаатар хотод хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлэх нь”, “Улаанбаатар хотын хөрсний бохирдолт, түүнийг бууруулах арга”, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын түвшин” зэрэг сэдвүүдээр үндсэн илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуваалцах