Цэвэр цэмцгэр наадацгаая
Наадмын өдрүүдэд сайн дурын 270 залуус нэгдэж Төв цэнгэлдэхийн гадна талбайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд мөн наадамчин олондоо цэвэр цэмцгэр наадахыг уриалж байна. Мөн түүнчлэн гар ариутгалын “Санитоль" баг наадамчдын гарыг ариутгаж үйлчилж байна.
Мэдээллийн алба

“Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ Нийслэлийн Захирагчийн Ажлын Албатай хамтран “Цэмцгэр Монгол Наадам” уриан дор тусч өдөрлөгийн арга хэмжээг зургаа дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Наадмын өдрүүдэд сайн дурын 270 залуус нэгдэж Төв цэнгэлдэхийн гадна талбайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдмөн наадамчин олондоо цэмцгэр наадахыг уриалах юм байна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Баяр Наадмын өдрүүдийг нийгэмд үйлчлэх сайн дурын үйл ажиллагаатай хослуулан иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй, тайван амгалан орчинд соёлтой боловсон тэмдэглэж өнгөрөөх орчныг бүрдүүлэхэд чиглэдгээрээ онцлог юм. Мөн түүнчлэн гар ариутгалын “Санитоль" баг наадамчдын гарыг ариутгаж үйлчилж байна.


















