Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Цэвэр цэмцгэр Улаанбаатар"-т 200 гаруй залуус нэгдсэн байна

Монголын Залуучуудын Холбоо V Их хурлаа угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа "Хот нийтийн хаврын их цэвэрлэгээ"-нд нэгдэж байгаагаа илэрхийлж долоо хоног бүрийн бямба гарагт их цэвэрлэгээ хийж хотынхоо цэвэр цэмцгэр байдалд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цэвэр цэмцгэр Улаанбаатар"-т 200 гаруй залуус нэгдсэн байна
"Цэвэр цэмцгэр Улаанбаатар"-т 200 гаруй залуус нэгдсэн байна. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо V Их хурлаа угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа "Хот нийтийн хаврын их цэвэрлэгээ"-нд нэгдэж байгаагаа илэрхийлж долоо хоног бүрийн бямба гарагт их цэвэрлэгээ хийж хотынхоо цэвэр цэмцгэр байдалд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байна. МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь 21 аймгийн Залуучуудын Холбоо, хороо, клубууд нэгдэж энэ амралтын өдөр буюу 4-р сарын 19-нд Их тойруугийн гудамж (Өлзий төвөөс Сэлбэ голын гүүр хүртэл) их цэвэрлэгээ хийлээ.

“Цэвэр цэмцгэр Улаанбаатар” их цэвэрлэгээнд нийт 200 гаруй залуус нэгдэж оролцсон байна. Цаашдаа уламжлал болгон жил бүрийн 4-р сарын 19-ний өдөр энэхүү их цэвэрлэгээг хийж байхаар болсон байна. Залуучууд өөрсдийн санаачилгаар нийслэл Улаанбаатараа хоггүй хот болгохын төлөө нэгдэж, нэгэн хамтын хүчээр цэвэрлэж байхад иргэн бүр дор бүрнээ хичээж, бусдыгаа хүндлэж, хогоо ил задгай хаяхгүй байх, хогийн саванд хийж хэвших, хоггүй цэвэр орчинд амьдрахыг уриалж байлаа.

МЗХ зохион байгуулж байгаа үйл ажиллагаа бүрээ ямар нэгэн үр дүнд хүргэхийг зорьдог бөгөөд өнгөрсөн жил “Залуу дугуйчин” клубтэй хамтран Туул гол орчмын хогийг цэвэрлэж байсан бол энэ жил МЗХ-ны дэргэдэх клубууд “Цэмцгэр Цэцээ гүн” явган аяллыг зохион байгуулж Манзушираас-Цэцээ гүн хүртэлх хогийг цэвэрлэсэн юм. Цаашид энэ үйл ажиллагааг тогтмолжуулж олон залуусыг хамруулан “Цэмцгэр нийслэл”-ийн төлөө хамтдаа нэгдэх болно гэдгийг хэллээ.

Хуваалцах