Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэвэр усны цоргоноос мөнгөн ус гарчээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэгдүгээр багийн VII орон сууцны 48 тоотод мөнгөн ус илэрлээ гэсэн мэдээлэл гарсан.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэвэр усны цоргоноос мөнгөн ус гарчээ
Цэвэр усны цоргоноос мөнгөн ус гарчээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэгдүгээр багийн VII орон сууцны 48 тоотод мөнгөн ус илэрлээ гэсэн мэдээлэл гарсан. Сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг үзлэг хийн тухайн айлын угаагуурын ирмэгт шар будааны хэмжээтэй мөнгөн ус байсныг илрүүлсэн байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан сумын ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, мөн айлын халуун, хүйтэн ус, бохирын шугам, өргөх станцын бохир уснаас 19 дээж авчээ. Дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлэхэд ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, тухайн айлын халуун, хүйтэн усанд мөнгөн усны агууламж нь ундны усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих MNS 0900:2005 стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдлоо. Мөн тухайн айлын угаалгын өрөөний тосгуур, байрны зоорийн давхар, бохир усны шугам, насосны станцаас авсан бохир усанд хийсэн шинжилгээгээр мөнгөн усны агууламж нь ч дээрхтэй адил гарсан байна.

Хуваалцах