Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Цэвэрлэх байгууламжид холбогдоогүй арьс шир, ноос угаах үйлдвэрүүдийг эхэлж нүүлгэнэ

Арьс ширний үйлдвэрүүдийг 2017 он гэхэд ХУД-ийн 14 дүгээр хорооны Шар хөцийн хоолой гэдэг газарт шилжүүлэхээр хотын удирдлагууд төлөвлөж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэвэрлэх байгууламжид холбогдоогүй арьс шир, ноос угаах үйлдвэрүүдийг эхэлж нүүлгэнэ
Цэвэрлэх байгууламжид холбогдоогүй арьс шир, ноос угаах үйлдвэрүүдийг эхэлж нүүлгэнэ. Зураг: МҮОНРТ

Арьс ширний үйлдвэрүүдийг 2017 он гэхэд ХУД-ийн 14 дүгээр хорооны Шар хөцийн хоолой гэдэг газарт шилжүүлэхээр хотын удирдлагууд төлөвлөж байна. Тодруулбал, энэ сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотод анхан шатны боловсруулалт хийгээгүй ноос оруулж ирэхийг хориглосон. Энэ нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ноос угаах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хумиж байгаа хэрэг гэж хотын удирдлагууд тайлбарлалаа.

Энэ талаар, "Арьс шир, ноос угаах үйлдвэрүүдийг хотоос гаргахдаа “Харгиа” цэвэрлэх байгууламжид холбогдоогүйг нь эхэлж нүүлгэнэ" гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ярилаа.

Хуваалцах