Цэвэрлэх байгууламжтай болно
Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 3.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 3.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын хоёрдугаар багт 3000 м3/хоног хүчин чадалтай нэгдсэн цэвэрлэх байгууламжийг барина.
Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлж, 2020 оны тавдугаар сард ашиглалтад оруулах бөгөөд төслийн хүрээнд цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн корпус барилга, уурын зуух, сараалжийн барилга, лаг боловсруулах барилга, нэгдсэн биологи цэвэрлэгээ, бохир усны гол коллектор, Ус хангамжийн шугам, гүний худаг, гадна дулаан, цэвэр усны шугам, технологийн усны шугам, гадна цахилгаан, гадна холбоо, автоматик, гадна холбоо, (шилэн кабель), Аршанд, Өвөршандыг холбосон бохир ус дамжуулах 4.5 км шугамын ажил хийнэ.


















