Циркийн хувьчлалын асуудлыг ШӨХТГ биш ТӨХ шийдэх ёстой
Улсын циркийн хувьчлалтай холбоотой хоёр талын мэдээлэл тарж байгаа энэ цаг үед асуудалд өөр өнцгөөс хандах хүмүүс ч байна. Учир нь их аваргын үзэж байгаачлан циркийн асуудлыг ШӨХТГ-т шалгуулах шаардлагагүй үнэхээр шаардлагатай гэж үзвэл ТӨХ шалгаж дүгнэлтээ гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Мэдээллийн алба

ШӨХТГ-ын дарга О.Магнай циркийн хувьчлалын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр циркийн хувьчлал хуудуутай болсон гэдгийг батлах баримт олон байгааг дурдаад “Д.Дагвадорж аварга мөнгөтэй баян, бяр чадалтай байж болно. Гэхдээ мөнгө, бяраар намайг айлгахгүй” гэж мэдэгдлээ. Олны дунд О.Магнай 2016 оны сонгуульд оролцох ажлаа хийж эхэллээ гэсэн хардлага байгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад “УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох эсэх талаар өнөөдөр ямар нэгэн мэдээлэл хийхгүй” гэлээ. Улсын циркийн хувьчлалтай холбоотой хоёр талын мэдээлэл тарж байгаа энэ цаг үед асуудалд өөр өнцгөөс хандах хүмүүс ч байна. Учир нь их аваргын үзэж байгаачлан циркийн асуудлыг ШӨХТГ-т шалгуулах шаардлагагүй үнэхээр шаардлагатай гэж үзвэл ТӨХ шалгаж дүгнэлтээ гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.


















