Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын гавилууд хонь омог болон баталгаажлаа

Өмнөговь аймгийн Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын гавилууд хонь омог болон баталгаажлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын гавилууд хонь омог болон баталгаажлаа
Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын гавилууд хонь омог болон баталгаажлаа. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын гавилууд хонь омог болон баталгаажлаа. Цогт-Овоогийн улаан ямаа нь зүс, ашиг шимийн чанараар жигдэрсэн, аж ахуй, биологийн шинж чанараар монгол үүлдрийн ямаанаас ялгагдах өвөрмөц онцлогтой, ашиг шимийн үнэт чанараа үр төлдөө удамшуулан дамжуулах чадвартай, говийн бүсийн цаг уур, экологийн нөхцөлд дасан зохицсон, тооны хувьд хангалттай сүрэг юм.

Ханбогд сумын гавилууд хонь нь нутгийн шилмэл хонины бүлэгт хамаарах боловч говийн бүс нутгийн гео-экологийн өвөрмөц нөхцөлд ардын селекцийн аргын үр дүнд бий болсон голдуу хар халзан, харман, хар толгойтой, их бие нь цагаан зүстэй, бие цогцос, галбир, мах, ноосон ашиг шимийн гарц, чанараар харьцангуй жигд сайн, тэсвэр хатуужилтай, аж ахуйн ашигтай чанараа үр төлдөө тогтвортой дамжуулдаг зэрэг аж ахуй, биологийн онцлог чанараараа ялгаатай сүрэг гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах