Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цогцолборын зам талбайн тохижилтын хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна зам талбайн тохижилт, бохирын цооногийн ажлыг зохион байгуулах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цогцолборын зам талбайн тохижилтын хөрөнгийг шийдвэрлэлээ
Цогцолборын зам талбайн тохижилтын хөрөнгийг шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна зам талбайн тохижилт, бохирын цооногийн ажлыг зохион байгуулах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар бага сургууль, цэцэрлэгийн гадна зам талбайн тохижилт, бохирын цооногийн ажилд нийт 146,5 сая төгрөгөөр зарцуулах бөгөөд уг хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ БАГА
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН
ГАДНА ЗАМ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ, БОХИРЫН ЦООНОГИЙН
АЖЛЫН ЖАГСААЛТ


/сая төг/

№ Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг 1 Гадна зам талбайн тохижилтын ажил 113,9 2 Бохирын цооног 32,6 НИЙТ 146,5

Хуваалцах