Цогтцэций суманд үер буужээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2024 оны есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө усархаг аадар бороо орсны улмаас үер буусан.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2024 оны есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө усархаг аадар бороо орсны улмаас үер буусан.Үер усны аюулд өртөөд байгаа айл өрхүүдэд туслах ажил өрнөж байна.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд үерийн усанд өртсөн айл өрхийн ус соруулах, техникийн туслалцаа үзүүлж, туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар хоёр ус соруулах помп, 7 хүн ажиллууллаа гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээллээ.


















