Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цогтцэцийд баригдах цахилгаан станцын гэрээнд гарын үсэг зурлаа

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах Цэцийн салхин цахилгаан станцын санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү цахилгаан станцыг “Ньюком” компани “Энержи корпораци”-тай хамтран “Жайка”, “Европын сэргээн босголт, Хөгжлийн банк”-ны хөрөнгө оруулалтаар барих юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цогтцэцийд баригдах цахилгаан станцын гэрээнд гарын үсэг зурлаа
Цогтцэцийд баригдах цахилгаан станцын гэрээнд гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах Цэцийн салхин цахилгаан станцын санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү цахилгаан станцыг “Ньюком” компани “Энержи корпораци”-тай хамтран “Жайка”, “Европын сэргээн босголт, Хөгжлийн банк”-ны хөрөнгө оруулалтаар барих юм байна.

Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 95 хувийг нүүрсний цахилгаан станц гаргадаг. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг гол шалтгааны нэг юм. Өнөөдөр манай улс нэг хүнд ногдох болон, нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээгээрээ БНСУ, Япон, БНХАУ зэрэг аж үйлдвэржсэн орноос өндөр байгааг Азийн хөгжлийн банкны судалгааны дүн харуулжээ. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүний нэг гарц нь салхин цахилгаан станц аж. 50 МВ-ын хүчин чадалтай “Цэций” станцыг барих зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар “Клин энержи Ази” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хуваалцах