Цох хорхойд “Game of thrones” киноны луунуудын нэр өгчээ
АНУ-ын Небраск-Линкольнын их сургуулийн профессор, шавж судлаач Бретт Рэтклифф шинэ төрлийн гурван цох хорхой илрүүлснээ шинжлэх ухаанд “Drogoni”, “Rhaegali”, “Viserioni” хэмээн бүртгүүлжээ. Эдгээр нэр нь Английн зохиолч Р.Р. Мартины “Гал мөсний дуун” зохиол болон эл бүтээлээс сэдэвлэсэн “Game of th
Мэдээллийн алба

АНУ-ын Небраск-Линкольнын их сургуулийн профессор, шавж судлаач Бретт Рэтклифф шинэ төрлийн гурван цох хорхой илрүүлснээ шинжлэх ухаанд “Drogoni”, “Rhaegali”, “Viserioni” хэмээн бүртгүүлжээ. Эдгээр нэр нь Английн зохиолч Р.Р. Мартины “Гал мөсний дуун” зохиол болон эл бүтээлээс сэдэвлэсэн “Game of thrones” буюу “Хаан ширээний тоглоом” кинонд гардаг гурван лууны нэрийн латин хувилбар юм.
Бретт Рэтклифф дээрх цувралын үнэнч үзэгч аж. Тэрбээр “Өнөө цагт ч хүн төрөлхтөнд танигдаагүй амьтдын төрөл зүйл олон байгаа, тэднийг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Ингэхийн тулд тэдгээр амьтныг сонирхож судлах ажлыг дэмжих, олон нийтэд таниулах нь чухал гэсэн үүднээс олны анхаарлыг татах нэр сонгосон” гэжээ.
Сонирхуулахад, шинэ төрлийн цох хорхойноос “Drogoni”, “Viserioni” Колумб, Эквадороос, “Rhaegali” Францын эзэмшлийн Гайанагаас олдсон байна.


















