Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цоо шинэ 365 өдрийн мэнд хүргэе

Дурсамж дүүрэн 2013 он улиран одож, 2014 он гарахад хэдхэн хором үлдлээ. Түүх болон үлдэж буй 2013 онд эрхэм уншигч та бүхэн алдаа оноо, амжилт бүтээлээ цэгнэж, ирэх ондоо бүтээлч хөдөлмөр, хичээнгүй зүтгэл, идэвх санаачлага гарган ажиллаж, ололт амжилтаа бататгана гэдэгт итгэлтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цоо шинэ 365 өдрийн мэнд хүргэе
Цоо шинэ 365 өдрийн мэнд хүргэе. Зураг: МҮОНРТ

Дурсамж дүүрэн 2013 он улиран одож, 2014 он гарахад хэдхэн хором үлдлээ. Түүх болон үлдэж буй 2013 онд эрхэм уншигч та бүхэн алдаа оноо, амжилт бүтээлээ цэгнэж, ирэх ондоо бүтээлч хөдөлмөр, хичээнгүй зүтгэл, идэвх санаачилга гарган ажиллаж, ололт амжилтаа бататгана гэдэгт итгэлтэй байна.

2013 он MNB.mn сайтын хувьд онцгой жил байлаа. Албан ёсоор Монголынхоо ард иргэддээ төдийгүй гадаадад суугаа олон мянган хэрэглэгчиддээ МҮОНРТ-ийн мэдээ мэдээлэл, нэвтрүүлгүүдийг цахим хэлбэрээр хүргэж, сонорыг нь мялаахаас гадна редакцийнхаа зүгээс цаг үе үйл явдлын мэдээ мэдээллийг шуурхай хүргэхээр чармайн ажиллаж ирлээ.

Хөх тэнгэрийн од эрхэс чимгээ зүүж, хөрст дэлхийн цасан гялбаа татуулсан он солигдох торгон мөчид түүх болон үлдэх дурсамж дурдатгалаар дүүрэн хуучин оноо үдэж, ирээдүй рүү тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтах гэж байгаа та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг MNB.mn сайтын хамт олны зүгээс дэвшүүлье.

Баярын өдрөө халуун дулаан ам бүлээрээ ширээ дүүрэн тансаг идээтэй, баяр жаргал, инээд хөөр, дуу хуураар дүүрэн өнгөрүүлээрэй хэмээн уншигчиддаа хүсч буйгаа илэрхийлье.

Содон сайхан мэдээлэлтэй ирэх онд уулзах болзоо тогтооё!

MNB.mn сайтын редакцийн хамт олон

Түлхүүр үг:Мэндчилгээ
Хуваалцах