Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цул болон I зэрэглэлийн мах зарна

Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах, махны үнэ, нөөцийг тогтвортой байлгах зорилгоор “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цул болон I зэрэглэлийн мах зарна
Цул болон I зэрэглэлийн мах зарна. Зураг: МҮОНРТ

Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах, махны үнэ, нөөцийг тогтвортой байлгах зорилгоор “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дэд хөтөлбөрийн хүрээнд нөөцийн махыг ирэх сарын 25-наас гаргахаар болжээ. Энэ жил махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулахаар нийслэлд нэг, Дархан, Эрдэнэт хотод хоёр компани шалгарч, нийт 11 мянга 446.1 тонн мах нөөцлөөд байгаа.

Махны нөөцийг бүрдүүлэхдээ 50 гаруй хувийг нь хонины мах, 35 хувийг нь ямааны мах, харин 15 хувийг нь үхрийн мах байхаар тооцоолжээ. Нөөц бэлтгэхэд зориулж 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас мах бэлтгэх компаниудад олгоод байна. Салбарын яамны онцолж байгаагаар хэрэглэгчдээс урьд өмнө нөөцийн махны чанарын талаар шүүмжлэл их гардаг байсныг халах үүднээс энэ жил цул болон нэгдүгээр зэрэглэлийн махыг 1.5 кг-аар савлан худалдаанд гаргахаар болжээ.

Хуваалцах