Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цөлжилт, газрын доройтлыг бууруулах аргачлал, цөлжилтийн мониторингийн судалгааны арга зүйд суралцуулах нь” сэдэвт сургалт болов

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төсөлтэй хамтран Даян дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр “Цөлжилт, газрын доройтлыг бууруулах аргачлал, цөлжилтийн мониторингийн судалгааны арга зүйд суралцуулах нь” сэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цөлжилт, газрын доройтлыг бууруулах аргачлал, цөлжилтийн мониторингийн судалгааны арга зүйд суралцуулах нь” сэдэвт сургалт болов
“Цөлжилт, газрын доройтлыг бууруулах аргачлал, цөлжилтийн мониторингийн судалгааны арга зүйд суралцуулах нь” сэдэвт сургалт болов. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төсөлтэй хамтран Даян дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр “Цөлжилт, газрын доройтлыг бууруулах аргачлал, цөлжилтийн мониторингийн судалгааны арга зүйд суралцуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад аймаг нийслэлийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Цөлжилт, газрын доройтол, ой хариуцсан мэргэжилтнүүд, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, инженерүүд нийлсэн 55 хүн оролцлоо.

Энэхүү сургалтаар Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр батлагдсан хууль тогтоомж танилцуулах шинээр боловсруулагдаж буй журам аргачлал хэлэлцүүлэх, цөлжилтөд нэрвэгдэж буй газар нутгийн бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, цөлжилтийг үнэлэхэд хийж буй хяналт шинжилгээний ажлын чанарыг сайжруулах зорилготой зохион байгууллаа.

Хуваалцах