Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цөлжилтийг сааруулах ажлуудыг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

“Ногоон Ази сүлжээ” ОУТББ нь 2000 оноос эхлэн Монгол орны цөлжилтөд ихээр өртсөн бүс нутгийн иргэдтэй хамтран ойжуулалтын талбайг байгуулж, мод тарьсан билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөлжилтийг сааруулах ажлуудыг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
Цөлжилтийг сааруулах ажлуудыг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон “Ногоон Ази сүлжээ” ОУТББ өсвөр үеийнхний байгаль орчинд хандах хандлагыг өөрчлөх замаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, Монгол орны цөлжилтийг сааруулах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр өнөөдөр санамж бичиг байгууллаа.

“Ногоон Ази сүлжээ” ОУТББ нь 2000 оноос эхлэн Монгол орны цөлжилтөд ихээр өртсөн бүс нутгийн иргэдтэй хамтран ойжуулалтын талбайг байгуулж, мод тарьсан билээ.

Одоогийн байдлаар нийт 9 бүс нутгийн 695 га газарт 700 мянга орчим мод тарьж ургуулсан. Ийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулснаас гадна бүс нутгийн иргэдийн амьжиргаа дээшилж, эдийн засаг, нийгмийн эерэг өөрчлөлтүүдийг авчирсан юм.

Хуваалцах