Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1995 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн зарлигаар жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг Цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр болгох шийдвэр гаргасан билээ. Монгол Улс энэ өдрийг 2008 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон юм. Мөн 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх ко
Мэдээллийн алба

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1995 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн зарлигаар жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг Цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр болгох шийдвэр гаргасан билээ. Монгол Улс энэ өдрийг 2008 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон юм. Мөн 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцэд нэгдэн орж, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2003 онд боловсруулсан байна. Монгол орны 126,6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдаж, бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурсан төдийгүй 40 гаруй сая толгой мал сүргийн тодорхой хувь нь тэжээлээр хомсдож буй баримт бий. Мөн Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8 орчим хувийг ой эзэлдэг ч сүүлийн 50 жилийн дотор 6,7 хувь болж буураад байгаа билээ.


















