Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цөм хөтөлбөр”-т тохируулга хийнэ

Суурь боловсролыг шинэчлэх “Цөм хөтөлбөр”-ийг манай улс 2013 оноос туршиж эхэлсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цөм хөтөлбөр”-т тохируулга хийнэ
“Цөм хөтөлбөр”-т тохируулга хийнэ. Зураг: МҮОНРТ

Суурь боловсролыг шинэчлэх “Цөм хөтөлбөр”-ийг манай улс 2013 оноос туршиж эхэлсэн. Боловсролын хүрээлэнгийн судалгаагаар “Цөм хөтөлбөр”-ийн явцын үнэлгээ төдийлөн сайн гараагүй учир БСШУСЯ-наас хөтөлбөрт багахан хэмжээний тохируулга хийхээр болсон. Тухайлбал, сурагчдын ачааллыг бууруулж, багш зөвхөн хичээлээ заадаг байх, мөн сурах бичгийг эцэг, эхчүүд өөрсдөө авдаг байх зохицуулалтыг хийнэ.

Өөрөөр хэлбэл, хөтөлбөр дэх агуулгын давхцлыг шүүж, цэгцлэх замаар улам чанаржуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд тун удахгүй багш нарын сургалт эхлэх гэж байгааг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал н.Болормаа хэллээ.

Хуваалцах