Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цөмийн аюулгүйн зөвлөлд Монгол Улсыг оролцохыг уриалжээ

Солонгосын Ерөнхийлөгч хатагтай Пак Кин Хе Зүүн-хойд Азид цөмийн аюулаас сэргийлэх зорилго бүхий олон улсын зөвлөл байгуулах саналыг албан ёсоор санал болгожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн аюулгүйн зөвлөлд Монгол Улсыг оролцохыг уриалжээ
Цөмийн аюулгүйн зөвлөлд Монгол Улсыг оролцохыг уриалжээ. Зураг: МҮОНРТ

Солонгосын Ерөнхийлөгч хатагтай Пак Кин Хе Зүүн-хойд Азид цөмийн аюулаас сэргийлэх зорилго бүхий олон улсын зөвлөл байгуулах саналыг албан ёсоор санал болгожээ.

Тэрээр БНСУ-ын тусгаар тогтнолын өдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ, "Зүүн - Хойд Азийн бүс нутагт атомын цахилгаан станцууд маш шигүү байрласан. Японы Фукушимагийн атомын цахилгаан станц газар хөдлөлтийн үеэр бүс нутагтаа багагүй хор хөнөөл учруулсан. Дээр нь энэ бүс нутагт Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр заналхийлсээр байгаа билээ. Иймд миний бие бүс нутгийн цөмийн аюулгүйн зөвлөлийг БНСУ, Япон, БНХАУ-ын бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаанд нь Монгол, БНАСАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна" гэжээ.

Хуваалцах