Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цөмийн байгууламжуудад үзлэг шалгалт хийх шинжээчдийг илгээхэд Япон улс бэлэн байгаагаа илэрхийллээ

Япон улс Умард Солонгосын цөмийн байгууламжуудад үзлэг шалгалт хийх шинжээчдийг илгээхэд бэлэн байгаа юм байна. энэ тухай Японы гадаад хэргийн сайд Таро Коно Индонезод айлчилж байх үеэрээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн байгууламжуудад үзлэг  шалгалт хийх шинжээчдийг илгээхэд Япон улс бэлэн байгаагаа илэрхийллээ
Цөмийн байгууламжуудад үзлэг шалгалт хийх шинжээчдийг илгээхэд Япон улс бэлэн байгаагаа илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

Япон улс Умард Солонгосын цөмийн байгууламжуудад үзлэг шалгалт хийх шинжээчдийг илгээхэд бэлэн байгаа юм байна. энэ тухай Японы гадаад хэргийн сайд ТароКоно Индонезод айлчилж байх үеэрээ сэтгүүлчдэд мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжуулж байна. Сингапур дахь АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалттай холбоотойгоор Японы тал Умард Солонгосын цөмийн байгууламжуудад олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр үзлэг шалгалт хийлгэх нь зүйтэй гэдэг санал гаргаж байсан юм. Харин Японы засгийн газар шинжээчдийн энэ үзлэг шалгалтын зардлын тодорхой хэсгийг гаргахад бэлэн байгааг ч илэрхийлээд байна.

ТароКоно Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож хямрал нөхцөл байдлыг арилгахад олон улс тэр дундаа бүс нутгийн орнууд тусламж дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Умардын цөмийн зэвсгийг устгахад онцгой мэдлэг чадвар бүхий олон шинжээчид шаардлагатай. Ийм мэргэжилтнүүд тус улсад байгаа гэдгийг Японы гадаад хэргийн сайд сануулсан байна.

Хуваалцах