Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цөмийн баталгаа” сургалтад хамрагдана

Тус академиас энэ оны гуравдугаар сард “Цөмийн аюулгүй байдлыг биечлэн хамгаалах нь” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулахад ЦЭГ-ийн мэргэжилтнүүд оролцсон бол ирэх зургаадугаар сард болох “Цөмийн баталгаа” сэдэвт олон улсын сургалтад мөн оролцох юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цөмийн баталгаа” сургалтад хамрагдана
“Цөмийн баталгаа” сургалтад хамрагдана. Зураг: МҮОНРТ

Солонгосын Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хамгаалалтын академийн дарга Кван Кю Чой, тус газрын боловсрол сургалтын хэлтсийн судлаач Жин Юн Ли нар Цөмийн энергийн газарт зочилж цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн хяналтын чиглэлийн хүний нөөцийн хамтын ажиллагааны талаар ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяртай санал солилцлоо.

Дэлхий нийтэд цөмийн энергийн энхийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа тул аюулгүй ажиллагаа, хамгаалалтыг өндөр түвшинд ханган ажиллах нь зайлшгүй чухал. Тиймээс 2010 онд АНУ-д болсон Цөмийн хамгаалалтын тухай олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын төлөөлөгчдийн гаргасан санаачилгын дагуу энэ оны хоёрдугаар сард Солонгосын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хяналтын хүрээлэн (KINAC)-гийн дэргэд уг академийг байгуулсан юм байна.

Академи нь олон улсын түвшинд цөмийн хамгаалалт, баталгаа, экспорт, импортын хяналт зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй сургалтуудыг явуулж байгаа тул энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг ноён Кван Кю Чой уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

Тус академиас энэ оны гуравдугаар сард “Цөмийн аюулгүй байдлыг биечлэн хамгаалах нь” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулахад ЦЭГ-ийн мэргэжилтнүүд оролцсон бол ирэх зургаадугаар сард болох “Цөмийн баталгаа” сэдэвт олон улсын сургалтад мөн оролцох юм байна.

Хуваалцах