Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цөмийн энергийн комиссыг Ерөнхий сайд даргална

Цөмийн энергийн газрын гүйцэтгэж байсан чиг үүргийг Цөмийн энергийн комисс хариуцан гүйцэтгэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор тус комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн энергийн комиссыг Ерөнхий сайд даргална
Цөмийн энергийн комиссыг Ерөнхий сайд даргална. Зураг: МҮОНРТ

Цөмийн энергийн газрын гүйцэтгэж байсан чиг үүргийг Цөмийн энергийн комисс хариуцан гүйцэтгэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор тус комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталлаа. Тодруулбал, тус комиссыг Ерөнхий сайд даргалж, холбогдох яамдын сайд болон дэд сайд, газрын дарга нар гишүүнээр ажиллах бөгөөд комиссын ажлын албаны орон тооны хязгаар 33 байхаар тогтлоо.

Цөмийн энергийн комисс нь 1962 онд байгуулагдсан бөгөөд улсын хэмжээнд цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.

Хуваалцах