Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цөмийн хаягдал Монголд буцаж ирэхгүй

Дорноговь аймагт ураны хайгуул хийж буй “Кожеговь” компани одоогоор өрөмдлөгийн ажлаа түр зогсоогоод байгаа

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн хаягдал Монголд буцаж ирэхгүй
Цөмийн хаягдал Монголд буцаж ирэхгүй. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймагт ураны хайгуул хийж буй “Кожеговь” компани өрөмдлөгийн ажлаа түр зогсоожээ. Тус компани 140 сая гаруй ам доллар зарцуулсаны эцэст Дорноговь аймгийн Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордыг нээсэн юм байна. Дээрх ордыг 63.000 тонн нөөцтэй гэж урьдчилан тогтоосон бөгөөд хайгуулын ажлыг үргэлжлүүлснээр дээрх тоо цаашид ч өсөх боломжтой гэнэ. Мөн Зөөвч-Овоо, Дулаан-Уулын орд илэрснээр Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн топ 10 орны нэгэнд багтжээ.

Түүнчлэн дээрх газруудад олборлолт явуулбал шар нунтгийг боловсруулахгүйгээр гадаадын цөмийн түлшний үйлдвэрт нийлүүлэх бөгөөд манайд ямар нэгэн хог хаягдал бий болохгүй ба цөмийн хаягдал Монголд буцаж ирэхгүй, мөн түүнийг буцааж авах үүргийг манай улс хүлээхгүй гэнэ. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцсээр байгаа. Иргэд уран нь Монголд ашиггүй бөгөөд хор хөнөөл ихтэй гэж үзжээ.

Хуваалцах