Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цөмийн оношзүйн аппарат танилцууллаа

“Хос толгойт Гамма спект”-ийг танилцуулж, 250 гаруй иргэнд даралт үзэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн оношзүйн аппарат танилцууллаа
Цөмийн оношзүйн аппарат танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт”-д цөмийн оношзүйн оношлогооны шинэ аппарат “Хос толгойт Гамма спект”-ийг танилцуулж, 250 гаруй иргэнд даралт үзэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Чуулганаар Эрүүл мэндийн үндэсний тунхаг бичгийг, мөн “Иргэний эрүүл мэндийн үндэсний өдөр”-тэй болох тухай тогтоолын төслийг батлав.

Тус уулзалтад УНТЭ-ийг төлөөлж захирал Б.Бямбадорж, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Цэндсүрэн, Сургалтын алба, судалгааны институтын мэргэжилтэн С.Оюунгэрэл нар оролцлоо.

Хуваалцах