Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цөмийн реакторыг хөргөх 11 тонн усыг Оманд шилжлүүлжээ

Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг 11 тонн усыг Оман улсад шилжүүлсэн тухайгаа мэдэгдсэн байна. Плутони үйлдвэрлэдэг цөмийн реакторыг хөргөхөд ашигладаг энэхүү усыг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн реакторыг хөргөх 11 тонн усыг Оманд шилжлүүлжээ
Цөмийн реакторыг хөргөх 11 тонн усыг Оманд шилжлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг 11 тонн усыг Оман улсад шилжүүлсэн тухайгаа мэдэгдсэн байна. Плутони үйлдвэрлэдэг цөмийн реакторыг хөргөхөд ашигладаг энэхүү усыг Арабын Оман улсад шилжүүлсэн тухай Ираны цөмийн хөтөлбөрийг удирдаж байгаа Али Акбар Салех өчигдөр албан ёсоор мэдэгджээ.

Тэрээр мөн Иран улс олон улстай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, ийнхүү цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд чухал үүрэгтэй хүнд усыг өөр улсад шилжүүлсэн гэдгийг цохон тэмдэглэжээ. Иран нь цөмийн хөтөлбөрөө арилжааны чиглэлд хөрвүүлж магадгүй байгаа төдийгүй хүнд усаа гадны орнуудад зарж борлуулах сонирхолтой байгаа юм.

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн саяхан гаргасан тайлан мэдээнд, Иран улсын хүнд усны хэмжээ өнгөрсөн оны цөмийн гэрээний дагуу зөвшөөрөгдсөн хэмжээ 130 тонноос давжээ. Энэ нь бага боловч гэрээг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгааг онцолсон байв. Оман улс нь Иран болон Өрнөдийн орнуудын хооронд цөмийн хөтөлбөрийн асуудалд зуучлагчаар ажиллаж байгаа орон юм.

Хуваалцах