Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн төлөөлөлтэй уулзлаа
Хурлаар гишүүн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд 2013 онд хийсэн судалгаа шинжилгээний ажлын тайлан, 2014 онд хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний ажлын чиглэл, сэдвээ хэлэлцэв.
Мэдээллийн алба

Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийн гишүүн орнуудын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны ээлжит хуралдаан боллоо.
Хурлаар гишүүн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд 2013 онд хийсэн судалгаа шинжилгээний ажлын тайлан, 2014 онд хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний ажлын чиглэл, сэдвээ хэлэлцэв.
Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар (ЦЭГ)-ын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, тус институтийн захирал Академич В.А.Матвеев, Радиобиологийн лабораторийн захирал Е.А.Красавин, Гадаад харилцааны хэлтсийн ахлах инженер М.Г.Лощилов нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд ЦШНИ-ээс баримталж буй бодлого, түүний үйл ажиллагаа болон хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцож үнэлэлт, дүгнэлт өглөө.
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “ЦШНИ нь Монгол Улсад цөмийн физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжилгээ, судалгааны лаборатори байгуулах, бэхжүүлэх, нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн”-ийг цохон тэмдэглээд цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


















