Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цөмийн туршилтыг хориглох байгууллагын ажлын хэсэг хуралдлаа

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын төсөв, санхүү, дотоод зохион байгуулалт, боловсон хүчин, гадаад харилцааны асуудал хариуцсан ажлын хэсгийн 44 дүгээр хуралдаан саяхан Австрын нийслэл Вена хотноо болж, хуралдааныг Монгол Улсын Байнгын төлөөлөгч Г.Батжаргал даргалав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн туршилтыг хориглох байгууллагын ажлын хэсэг хуралдлаа
Цөмийн туршилтыг хориглох байгууллагын ажлын хэсэг хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын төсөв, санхүү, дотоод зохион байгуулалт, боловсон хүчин, гадаад харилцааны асуудал хариуцсан ажлын хэсгийн 44 дүгээр хуралдаан саяхан Австрын нийслэл Вена хотноо болж, хуралдааныг Монгол Улсын Байнгын төлөөлөгч Г.Батжаргал даргалав.

Хуралдаанаар 2014 оны хөтөлбөр, төсвийн төсөл, Зөвлөх бүлгээс гаргасан төсөв, санхүүтэй холбоотой бусад зөвлөмж, 2013 оны төсвийн шилжүүлэлт, 2013 онд зарцуулагдаагүй хөрөнгө оруулалтын сан, 2014 оны хуралдааны хуваарь, хэлэлцэх хэргийн төлөвлөгөө зэргийг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.

ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лаззина Зербо үг хэлж, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг Гвиней Бисау, Ирак соёрхон баталсанд баяр хүргэв. Тэрээр саяхан Нью-Йорк хотноо болсон Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээний 14 дэх зүйлийг хэлэлцэх 8 дахь удаагийн бага хурал амжилттай болсныг тэмдэглэж, Украин, ЕХ, АНУ, ОХУ-д хийсэн айлчлал, 2014 оны хөтөлбөр, төсвийн төсөлд оруулсан зарим өөрчлөлт, 2013 оны төсвийн хэрэгжилт зэргийг хуралдаанд танилцуулав.

Ажлын төсөв, санхүү, дотоод зохион байгуулалт, боловсон хүчин, гадаад харилцааны асуудал хариуцсан уг ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаан нь 2013 оны хамгийн сүүлчийнх гэдэг утгаараа энэ оны ажлын гүйцэтгэл, 2014 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, үүнтэй холбогдуулан төсөв зардал зэргийг хэлэлцснээрээ онцлог хуралдаан боллоо.

Түлхүүр үг:Цөмийн туршилт
Хуваалцах