Цөмийн яриа хэлэлцээний ажлын хэсгийнхний уулзалт удахгүй эхэлнэ
Цөмийн яриа хэлэлцээний ажлын хэсгийнхний уулзалт удахгүй эхэлнэ гэсэн мэдээлэл байна.
Мэдээллийн алба

Цөмийн яриа хэлэлцээний ажлын хэсгийнхний уулзалт удахгүй эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ уулзалтад оролцох Умард Солонгосын гол хэлэлцэгч Ким Мён Гиль пүрэв гарагийн өглөөгүүр Бээжинд буужээ. Тэрбээр уулзалт болох газрыг зорьж байгаа гэсэн мэдээлэл байна.
Талууд энэ удаагийн уулзалтаа хаана хийх нь тодорхойгүй байгаа ч, Шведийн нийслэл Стокгольм хотод болно гэсэн таамаг байна. Үүнээс гадна энэ удаагийн уулзалтаар Умардын тал аюулгүй байдлын хувьд баталгаа гаргаж өгөхийг АНУ-аас шаардана гэсэн мэдээлэл байна.
Хамгийн сүүлд буюу энэ лхагва гарагт Умардын талаас шинэ төрлийн баллистик пуужин туршихын өмнө “АНУ-тай ажлын хэсгийн уулзалтаа эхлүүлэхээр тохиролцсон. Баасан гарагт урьдчилсан уулзалт, дараагийн өдөр нь ажлын хэсгийн уулзалт болно” гэж мэдэгдээд байсан юм. Гэвч сүүлд хийсэн пуужингийн туршилтынх нь дараа АНУ-ын Ерөнхийлөгч ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна.


















