Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар чуулж байна
Монгол Улсын байр суурийг нотлож, цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулах чиглэлээр манай улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсны дээр цөмийн зэвсэггүй бүсийн асуудлаарх хоёр дахь удаагийн цогц судалгааг НҮБ-аас хийх тухай Монгол Улсаас дэвшүүлсэн саналыг дурдаж, Гэрээнд оролцогч талууд сан
Мэдээллийн алба

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ (ЦЗҮДГ)-г хянан хэлэлцэх 2015 оны Бага хурлын Бэлтгэл хорооны гуравдугаар чуулган Нью-Йорк хотноо эхэллээ. Чуулганы ерөнхий шүүмжлэлд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч оролцож манай улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
Тэрээр цөмийн зэвсгийг хураах асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар Мексик, Нидерланд улсад болсон хурал болон дээд хэмжээний уулзалт зэрэг цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд өрнөж буй яриа хэлцээ, нааштай алхмуудыг дурдаж, цөмийн зэвсгийг бүрэн устгах зорилтыг хэрэгжүүлэх талаарх хүчин чармайлтаа цаашид эрчимжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.
Байнгын төлөөлөгч О.Оч цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд цөмийн зэвсэггүй бүс байгуулан ажиллах нь бүс нутгийг хамарсан үр дүнтэй арга хэмжээ мөн гэсэн Монгол Улсын байр суурийг нотлож, цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулах чиглэлээр манай улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсны дээр цөмийн зэвсэггүй бүсийн асуудлаарх хоёр дахь удаагийн цогц судалгааг НҮБ-аас хийх тухай Монгол Улсаас дэвшүүлсэн саналыг дурдаж, Гэрээнд оролцогч талууд саналыг дэмжинэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.


















