Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цөмийн зэвсгийн судалгааны төвд биткойн олборлосон хэргээр хоригджээ

ОХУ-ын нэгэн иргэн цөмийн зэвсгийн судалгаанд ашиглагддаг улсынхаа тэргүүлэх судалгааны төвд Биткойн нууцаар олборлож байгаад баригдсан байна. Ажлынхаа газарт цахим мөнгө болох Биткойн олборлосон энэ хэргээсээ үүдэн Андрей Рубкин 3 жил 3 сараар хоригдох ялыг сонсоод байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн зэвсгийн судалгааны төвд биткойн олборлосон хэргээр хоригджээ
Цөмийн зэвсгийн судалгааны төвд биткойн олборлосон хэргээр хоригджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нэгэн иргэн цөмийн зэвсгийн судалгаанд ашиглагддаг улсынхаа тэргүүлэх судалгааны төвд Биткойн нууцаар олборлож байгаад баригдсан байна. Ажлынхаа газарт цахим мөнгө болох Биткойн олборлосон энэ хэргээсээ үүдэн Андрей Рубкин 3 жил 3 сараар хоригдох ялыг сонсоод байна.

Мөн шүүхээс түүнийг 3130 ам.долларын торгууль төлөхийг шаарджээ. РубкинМоскваас 370 км-ынзайнд байрлах Саров гэх хотод байрладаг Оросын тэргүүлэх цөмийн судалгааны төвд ажилладаг байжээ. Энэ судалгааны төв нь маш өндөр хүчин чадал бүхий компьютеруудтай бөгөөд ажлын газрынхаа энэ давуу талыг ашиглан биткойн олборлодог байжээ. Хүйтэн дайны үеийн Оросын хамгийн анхны цөмийн бөмбөгийн судалгааны ажил Саров хотын энэхүү төвд хийгдэж байж. Өндөр нууцлалтай холбоотойгоор Саров хот уруу гадны иргэдийг нэвтрэхийг одоог ч гэсэн хориглодог юм.

Хуваалцах