Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Цөмөөхэй” балет долоо дахь жилдээ үзэгчдэд хүрнэ

Жил бүрийн шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цөмөөхэй” балет долоо дахь жилдээ үзэгчдэд хүрнэ
“Цөмөөхэй” балет долоо дахь жилдээ үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Тэгвэл Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет долоо дахь жилдээ шинэ жилийн баяраар монголын үзэгчдэд хүрэх аж.

Түүнчлэн “Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох бяцхан балетчидын сонгон шалгаруулалт энэ сарын 26-27-нд Монголын балетын үндэсний сургуульд 15:00 цагаас болох бөгөөд наймаас дээш насны хүүхдүүд оролцох юм байна.

Хуваалцах