Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цүнхний цацруулагчтай уут үнэ төлбөргүй тараалаа

Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гурав дахь жилдээ “Монгол Даатгал” компанитай хамтран Ерөнхий боловсролын 7 сургуулийн бага ангийн 3000 сурагчдад цүнхний цацруулагчтай уутыг бэлэглэлээ.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цүнхний цацруулагчтай уут үнэ төлбөргүй тараалаа
Цүнхний цацруулагчтай уут үнэ төлбөргүй тараалаа. Зураг: МҮОНРТ

Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гурав дахь жилдээ “Монгол Даатгал” компанитай хамтран Ерөнхий боловсролын 7 сургуулийн бага ангийн 3000 сурагчдад цүнхний цацруулагчтай уутыг бэлэглэлээ. Энэ удаа цүнхний цацруулагчтай уутыг Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль, Баянгол дүүргийн Оюуны-Ундраа цогцолбор, Чингэлтэй дүүргийн 17-р сургууль, Сүхбаатар дүүргийн 35-р сургууль, Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор, Хан-Уул дүүргийн 34-р сургууль, 41-р сургуулиудад тарааж өглөө.

Цүнхний цацруулагчтай уутыг хүүхэд багачууд хэрэглэж хэвшсэнээр үдэш оройн цагаар замын хөдөлгөөнд оролцоход жолооч нарт мэдээлэл өгч тод харагдах ба цүнхний гадуур углагдах тул тоос, шорооноос хамгаалж хулгайд эд зүйлсээ алдахаас бүрэн хамгаалагдах зэрэг хэд хэдэн давуу талтай юм. Иймд эцэг эхчүүд Та бүхэн өөрсдийн санаачлагаар хүүхэддээ цацруулагчтай цүнхний уутыг хэрэглэж хэвшүүлэхийг Нийслэлийн замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Хуваалцах