Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цурман дунд байгаа 49 айлын 16288 толгой малыг нүүлгэн шилжүүлж байна

Хээрийн түймэрт өртсөн нийт 49 айлын 16288 толгой малыг түймэрт ажиллаж буй аврах бүлгийнхэн аварч одоогийн байдлаар цурамнаас нүүлгэх ажил зохион байгуулж байгаа аж.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цурман дунд байгаа 49 айлын 16288 толгой малыг нүүлгэн шилжүүлж байна
Цурман дунд байгаа 49 айлын 16288 толгой малыг нүүлгэн шилжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт энэ сарын 15-наас эхлэн Түмэнцогт сумын нутгаас орж ирсэн хээрийн түймэр одоогийн байдлаар цурмандаа орсон боловч зургаа дахь хоног үргэлжлэн Онцгой байдлын бие бүрэлдэхүүн болон сумын ажлын бие бүрэлдэхүүн тус нутагт ажиллаж байна. Уг хээрийн түймэрт өртсөн нийт 49 айлын 16288 толгой малыг түймэрт ажиллаж буй аврах бүлгийнхэн аварч одоогийн байдлаар цурамнаас нүүлгэх ажил зохион байгуулж байгаа аж. Түймрийн улмаас нийт 172599 га буюу сумын нутаг дэвсгэрийн 25 хувь болон 27 айлын өвөлжөө шатаад байна. Иймд эдгээр айл өрхийн төл мал болон малд өвс тэжээлийн дутагдал, худаг усны асуудал тулгараад байгаа ажээ.

Хуваалцах